Компанийн тухай

«1С Форус Монгол» - БИДНИЙ ТУХАЙ

Бид нас хүрлээ –
компанийн анхны тэмдэглэлт ойн баяр

Монгол дахь «1С»
албан ёсны төлөөлөгчийн газар

18 ажилтантай

«1С:Профессионал»
7 сертификаттай

“1С Форус Монгол” нь «1С» компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд «Форус» групп компанийн нэг юм (ОХУ-ын Сибирь, Алс Дорнод дахь хамгийн том IT компани. Тус компани нь 25 жилийн турш «1С» автоматжуулалт, дэмжих үйлчилгээг үзүүлж байна). Монголд хэрэгжүүлж буй төслүүдэд шинжээч, хөгжүүлэгчид болох нийт 50 гаруй мэргэшсэн мэргэжилтнүүд ажиллаж байна.

Бидний үйл ажиллагаа

«1С» програм хангамжийн бүтээгдэхүүнийг монгол хэл дээр нийлүүлдэг

1С, ERP, CRM, WMS зэрэг платформ дээр суурилсан байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах төслүүд хэрэгжүүлдэг

Хэрэглэгчийн сургалт: 1С програм хангамжийн чухал ач холбогдолтой сургалт, уулзалт, семинар зохион байгуулдаг

Монголд 200 гаруй компани манай шийдлүүдийг
үр дүнтэй ашиглаж байна
Манай сургалт семинарт нийт 300 гаруй
оролцогчид оролцож байна

Бид дараах үйл ажиллагаатай бизнес процессыг автоматжуулдаг

Худалдаа, борлуулалт болон түгээлт
Жижиглэнгийн худалдаа
Даатгал
Үйлдвэрлэл
Логистик
Үйлчилгээ
Нийтийн хоол, ресторан
Уул уурхайн салбар, Эрчим хүч
Барилга

Бидний түншүүд

Түүх

Монголд төлөөлөгчийн газраа нээх болсон шалтгаан

Бид үргэлж шинэ боломж, орон зайг хайж, зоригтой алхам хийдэг. ОХУ-ын 18 бүс нутагт ажилласан арвин туршлага дээр суурилан бид энэхүү шийдвэрийг гаргасан хэдий ч өөр гадны улс оронд өөрийн офис нээх нь шинэлэг, илүү хүнд сорилт байсан. Мэдээлэл технологийн салбарын хөгжил, түүний улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдолд ихээхэн анхаарч эрчимтэй хөгжүүлэх болсон нь маш ирээдүйтэй зах зээлтэй Монгол орныг сонгосон юм.
2012

Эхлэл тавигдсан

  • Улаанбаатар хотод өөрийн офисийг нээсэн.
  • «1С» компанитай түншлэлийн гэрээ байгуулсан.
2013

Хөгжлийн замнал

  • «1С-г Монголд» анх нутагшуулах шийдлүүдийг боловсруулсан.
  • Олон улсын үзэсгэлэнд анх удаа оролцсон.
  • «1С» компанийн «1С:Enterprise» платформын зохиогчийн эрхийг авсан.
  • ERP бааз дээр суурилсан анхны төслийг даатгалын томоохон «Монгол Даатгал» компани дээр эхлүүлсэн.
  • Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн болсон.
  • «1С:ЖДБ» семинар зохион байгуулсан.
2014

Шинэ оргил руу хамтдаа тэмүүлж байна

  • «1C:Localization Partner» нутагшуулах «1С» статус авсан.
  • APU компани дээр мерчендайзерийн үйл ажиллагааг автоматжуулах мобайл аппликэйшн боловсруулж, хэрэгжүүлсэн.
2015

Бид үргэлж хамтдаа хөгжиж хэрэглэгчидээ сурган хөтлөнө

  • Сургалтын төвийг нээж, «1С:НББ» анхны сургалт явуулсан.
  • Нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх “R-keeper” компанитай түншлэлийн гэрээ байгуулсан.
  • Монголд анх удаа «1С:Профессионал» мэргэшлийн сертификат авах шалгалтыг амжилттай өгсөн.
  • Анх удаа Монголын Сангийн Яам, Татварын ерөнхий газартай хамтарсан нягтлан бодогч нарт зориулсан 150 гаруй хүн оролцсон «1С» Нэгдсэн семинар зохион байгуулсан.
  • Бидний нутагшуулсан «1С:Enterprise» платформ нь Монгол улсын Сангийн яамны гэрчилгээг авч, Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн гэдгийг баталгаажуулсан.
2016

Бизнесийн түншүүдтэйгээ харилцан
ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ

  • Kaspersky Lab болон Microsoft Corp. албан ёсны түнш, мөн «1С» «1C:Regional Partner» компанийн бүс нутгийн түнш болсон.
  • Түгээлт болон худалдааны чиглэлээр «1C» хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх ЦДК (Төв Дистрибьюторын Компани)-тай хамтын ажиллагаа эхлүүлсэн (Yukon систем).
  • ICT EXPO мэдээлэл технологийн үзэсгэлэнд оролцсон.
  • MCS Group холдинг компанийн төлөөлөгчдийг Байгаль нуурын эрэг дээр манай группын зүгээс корпоратив байгууллагын харилцагчдад зориулан зохион байгуулсан семинарт урьж оролцуулсан.
2017

Анхны ойн баяраа тэмдэглэж,
ирээдүйгээ төлөвлөнө

  • «1С:Худалдааны удирдлага» програмын 11.2 шинэ хувилбарыг гаргасан.
  • Харилцагч нартаа зориулан төслийн удирдлагын анхны сургалтын зохион байгуулж явуулсан.
  • «1С: Enterprise» платформыг монгол улсад, монгол хэл дээр нутагшуулах томоохон төслийг эхлүүлсэн.
  • «Улаанбаатар Их Дэлгүүр» худалдааны төвийг автоматжуулах төсөл дууссан.
  • Агуулахын логистикийн салбарын олон улсын шинжээчдийн оролцоотой салбарын семинарыг зохион байгуулсан (арга хэмжээнд 90 гаруй оролцогчид оролцсон).