АСУУЛТ АСУУ
Бидний менежерүүд нь ямар ч асуултанд хариулж байна
29.03.2016

Мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Вансифорус” ХХК нь дараах албан тушаалуудад сонгон шалгаруулалт явуулж байна.


1. Програм зохиогч - 2


Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Програм хангамжийн боловсруулалтын үйл ажиллагаанд олгосон эрх үүргийн дагуу оролцож, програм хангамжийн кодчилолын ажлыг гүйцэтгэх ба нэвтрүүлэлт хийх 

Тавигдаж буй шаардлагууд:

  • Програмчлалын суурь мэдлэгтэй; 
  • Мэдээлэл харилцаа холбооны салбарын шинэ технологи, үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй; 
  • Програмын хэрэглээ болон сайжруулалтын талаарх техникийн зааврыг бичих чадвартай; 
  • Шинэ систем, програмуудыг сурах, дэмжиж ажиллах чадвартай; 
  • Дунд шатны орос хэлний мэдлэгтэй; 
  • Мэргэжлээрээ тус салбарт ажиллаж байсан бол давуу тал болно;
  • Нягтлан бодох бүртгэлийн систем нэвтрүүлж байсан, нэвтрүүлэлтэд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно.


2. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн / НББ болон санхүү бүртгэлийн салбарт бизнесийн шинжээч


Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Боловсруулагдаж буй програм хангамжийг шалгах, програм тестлэх, харилцагч байгууллагуудад нэвтрүүлэлт, сургалт, зөвлөмжзаавар өгөх, гадуур дуудлага үйлчилгээнд явах, компанийн үйл ажиллагаанд олгогдсон эрх хэмжээний хүрээнд оролцох. 

Тавигдаж буй шаардлагууд:

  • Санхүү, НББүртгэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн; 
  • Компьютерийн хэрэглээний програмын талаар зохих түвшний мэдлэгтэй; 
  • Аливаад хурдан суралцдаг, түргэн шуурхай; 
  • Тогтвор суурьшилтай ажиллах, цаашид энэ чиглэлээр мэргэших хүсэлтэй; 
  • Мэргэжлээрээ 1 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Даатгалын салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.


Бүрдүүлэх материал:

  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг; 
  • Их дээд сургуулийн дипломын хуулбар; 
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Анкет хүлээн авах хугацаа 2016 оны 04 сарын 15 хүртэл.

Энэхүү ажлын байруудад тавигдах нэмэлт мэдээлэл:

  • Асуудал шийдвэрлэх, шинэ санаа олох, асуудал шийдвэрлэх гарц олох;
  • Логик сэтгэлгээ сайтай;
  • Хувийн зохион байгуулалт сайн;
  • Бие дааж ажиллах чадвартай, бие дааж хариуцлага хүлээх чадвартай.

Холбоо барих утас
7011-0174, 7011-0175
E-mail
hr@1c-forus.mn