Нягтлан бодох бүртгэлийн семинар зохион байгууллаа

08.12.2016
Танд нэгэн сайн мэдээ дуулгахад таатай байна. 12 сарын 6нд 1С-Форус, ГТЕГ, Сангийн яамтай хамтарч жил болгон зохион байгуулдаг Нягтлан Бодох Бүртгэлийн шинэчлэл өөрчлөлт сэдэвтэй том семинар амжилттай зохион байгууллагдлаа.


Тус семинарт Татварын болон Сангийн Яамны шилдэг мэргэжилтнүүд илтгэл тавьж шинэлэг мэдээллүүд хүргэсэн. Ebarimt системийн хэрэглээний, хэрхэн буцаалт хийх, татварын мэдээлэл зөрөх гэх мэт олон асуудал хэлэлцэсэн, Сангийн Яамны мэргэжилтэн удахгүй хэрэгжих шинэ хууль журам болон өөрчлөлтүүдийн талаар илтгэл тавьсан.

1С-Форусын мэргэжилтнүүд 1C:Enterprise программын давуу тал, шинэ хууль дүрэмд хэрхэн нийцэж байгааг програм дээр үзүүлсэн. Татварын албанаас гаргасан шаардлагын дагуу программд хэрхэн тайлагнах боломжийг харуулж Ebarimt системд борлуулалт хийх, автоматаар бүртгэл хөтлөж болохыг харуулсан.

Нийт оролцогчийн тоо 100 гаруй байгууллага ирсэн.
Хэрэв та энэ удаагийн семинар оролцож чадаагүй бол ирэх жилд зохион байгууллагдах дараагийн семинарт та бүхнийг урьж байна. 

Дэлгэрэнгүйг 7011-0175 7000-0175 утсаар лавлана уу.