2016 оны 12 сарын 06нд Нягтлан Бодох Бүртгэлийн нэгдсэн семинар!

АСУУЛТ АСУУ
Бидний менежерүүд нь ямар ч асуултанд хариулж байна
29.11.2016
Хүндэт нягтлан бодогчид болон санхүүгийн ажилтнуудаа!

Нягтлан бодох бүртгэл болон татварын хуулийн нэмэлт, өөрчлөлт, шинэчлэл сэдвээр ҮНЭГҮЙ сургалт танилцуулга.


Хэзээ:
2016 оны 12 сарын 06-ний өдөр.
Үргэлжлэх хугацаа:
10:00-15:00. Бүртгэл 09:30
Хаана:
Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, Скай плаза.
Оролцогч та бүхэнд чөлөөт асуулт хариулт болон хоорондын санал бодлоо солилцох өргөн боломж мөн манай програмын бүтээгдэхүүнтэй дэлгэрэнгүй танилцах боломжийг олгож байна .

Семинарт дараах утсаар бүртгүүлнэ: 7011-0175, 7000-0175


Манай семинарын хөтөлбөр:

1. Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтний илтгэл:

  • СТОУС-ын өөрчлөлтүүдийн тойм
  • Сангийн Яамнаас шинээр батлагдсан заавар, журам, тушаалуудын тухай.


2. Татварын Ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах газрын Ахлах байцаагч ТУБ Д.Баярцэцэгийн илтгэл :

  • НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн тухай
  • Татварын цахим систем e-баримтын үйл ажиллагааны талаар
  • Татварын бусад хуулиудын талаарх чөлөөт асуулт хариулт


3. 1С:Enterprise програмын танилцуулга

  • “1С:Enterprise” нягтлан бодох бүртгэлийн програмд дээрх хууль тогтоомжуудын өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлсэн болон бүртгэлийн шинэчлэлийн талаар
  • Татварын албаны цахим мэдээлэл солилцооны шаардлагыг хэрхэн хангах тухай
  • 1С бүтээгдэхүүний үндсэн боломжуудыг танилцуулах нь 

Жич: Та бүхэн семинарт оролцсоноор шинэ мэдээ мэдээллийг харах, сонсох боломжтойгоос гадна хонжворт сугалаанд оролцож азаа үзэх боломжтой.  

Та 70110175, 70000175 дугаарын утсаар заавал урьдчилан бүртгүүлнэ үү.