Санхүү, татварын тайлан бэлдэх, нягтлан бодох бүртгэл, татварын бүртгэлийг автоматжуулна.        
Захиалга Асуулт асуу

«1C:Enterprise» систем нь байгууллагын санхүү, татварын тайланг бэлдэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, татварын бүртгэлийг автоматжуулахад зориулсан бөгөөд тухайн програмыг зөвхөн нягтлан бодох бүртгэл, татварын бүртгэлийг хөтлөхөд ч ашиглаж болно. Програм бүхий л чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад ашиглагдах тохиромжтой. Програмыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр мөрдөх ёстой шаардлагуудыг тооцож боловсруулсан болно. Түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн дансны төлөвлөгөөг Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан.

Програм нь интернет ашиглан зайнаас ажиллах боломжийг олгох бөгөөд жижиг аж ахуйн нэгжээс эхлээд хэдэн мянган хэрэглэгчидтэй том корпорациудын үйл ажиллагааг үр ашигтай удирдан зохион байгуулахад тусална. Энэхүү систем нь өөр өөр үйлдлийн систем, өгөгдлийн сантай ажиллах, тодорхой байгууллага болон салбарын онцлогт нийцүүлэн бүртгэл хөтлөх боломжийг олгох «1С» шинэлэг технологийн платформ дээр суурилсан програм хангамж юм.


"Баримт"-д үндэслэсэн бүртгэл

Бүртгэлд үйл ажиллагаатай холбоотой гүйлгээнүүдийг тусгах үндсэн арга нь анхан шатны нягтлан бодох бүртгэлийн баримт бичгийг програмд оруулах явдал юм. Үүнээс гадна, тусдаа дансны бичилт шууд хийх боломжтой.


Хэд хэдэн байгууллагаар бүртгэл хийх

«1С:Enterprise» дээр хэд хэдэн байгууллага болон бизнесийн чиглэлийн үйл ажиллагааны бүртгэлийг тус тусад нь, эсвэл нэгдсэн нэг мэдээллийн сан дээр хөтөлж болно. Хэрэв хэд хэдэн байгууллагын үйл ажиллагаа нь хоорондоо нягт уялдаа холбоотой, ялангуяа групп компани бол нэгдсэн бааз дээр бараа үйлчилгээ, харилцагч, ажилчид, зардлын зүйлийн ерөнхий жагсаалтыг ашиглах боломжтой бөгөөд байгууллага бүрээр, эсвэл групп компанийн нэгдсэн тайлангуудыг бүрдүүлж болно. Энэ тохиолдолд зайлшгүй гаргах ёстой тайлангуудыг байгууллага тус бүрээр тус тусад нь гаргана.


Тусдаа газар, нэгжтэй байгууллагын бүртгэл

Тусдаа бүртгэл хөтөлдөг газар нэгжүүдтэй байгууллагын хувьд бүртгэлийг газар нэгжээр хөтлөх боломжийг бүрдүүлсэн.


Татварын бүртгэлийн дэд систем

Татварын бүртгэлийг нягтлан бодох бүртгэлийн адил дансаар хөтлөнө. Энэ нь нягтлан бодох бүртгэл болон татварын бүртгэлийн мэдээллийг харьцуулахад хялбар байж болно.


НӨАТ-н автомат бүртгэл

Програм дээр хүлээн авсан НӨАТ-н баримт, борлуулалтаар тооцсон НӨАТ бүртгэлийг хөтлөх боломжтой. Програмд оруулсан мэдээллийг үндэслэн НӨАТ-н тайлан стандартын дагуу гарна.


Банк болон кассын гүйлгээний бүртгэл

  • Бэлэн болон бэлэн бус мөнгөний гүйлгээг төгрөг, гадаад валютаар бүртгэх боломжтой.
  • Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч болон дараа тайлангийн тооцоотой этгээдтэй хийх төлбөр тооцооны ажлыг автоматжуулсан.
  • Гадаад валют худалдах, худалдан авах.
  • Гүйлгээ оруулахад төлбөрийн дүнг автоматаар урьдчилгаа болон төлбөрөөр хуваана.
  • Бүртгэлийг хэд хэдэн кассаар хийж болно. Бэлэн мөнгөний баримтыг үндэслэн кассын дэвтрийг бүрдүүлнэ.

Харилцагчийн төлбөр тооцооны бүртгэл

  • Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчийн төлбөр тооцооны бүртгэлийг төгрөг болон гадаад валютаар хөтлөх.
  • Гүйлгээ бүрийн ханшийн зөрүүг автоматаар тооцох.
  • Харилцагчийн төлбөр тооцоог гэрээ тус бүрээр хийх.
  • Тооцоог төлбөрийн баримтаар давхар хийх боломжтой. Энэ тохиолдолд гэрээ бүрийн хувьд тухайн гэрээний дагуу хийх төлбөр тооцоог тодорхой төлбөрийн баримтыг үндэслэн эсвэл FIFO зарчмын дагуу хаах эсэх тухай зааж болно.

Валютын гүйлгээ

Програм нь валютын албан ханшийг шууд татах боломжийг олгоно. Валютын дансны ханшийн зөрүү, мөн валют худалдан авах, худалдахад гарах зөрүүг автоматаар тооцно.


Үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгийн бүртгэл

Үндсэн хөрөнгийн бүртгэлийн үндсэн бүх ажиллагааг автоматжуулсан: худалдан авах, бүртгэх, элэгдэл тооцох, үнийн өөрчлөлтийг бүртгэх /капиталжуулах/, шилжилт, хасалт хийх /актлах/, тооллого хийх. Тооцсон элэгдлийн дүнг хэд хэдэн данс эсвэл дэлгэрэнгүй бүртгэлийн объект бүрээр хуваарилах боломжтой. Улирлын чанартай ашиглах үндсэн хөрөнгийн хувьд элэгдэл тооцох хуваарь гарган ашиглах боломжтой.


Арилжааны ажил, гүйлгээний бүртгэл

Бараа үйлчилгээ худалдан авах болон борлуулах үйл ажиллагааны бүртгэлийг автоматжуулсан. Бөөний худалдааны бүртгэлийг худалдан авагч болон бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээгээр хөтлөнө. Импортын барааны хувьд үйлдвэрлэсэн улс болон ачааны гаалийн мэдүүлгийн дугаарыг бүртгэнэ.

Худалдан авагчаас хийсэн барааны буцаалт болон бэлтгэн нийлүүлэгчид буцаах барааны буцаалтыг автоматжуулсан.


Агуулахын бүртгэл, үйлдвэрлэлийн материаллаг нөөцийн бүртгэл

  • Тоо ширхгийн эсвэл тоо болон мөнгөн дүнгийн бүртгэлийг агуулахаар хөтөлж болно.
  • Үйлдвэрлэлийн материаллаг нөөцийг зарлагадахад үнэлгээний хоёр аргыг ашиглах боломжийг олгосон: Дундаж өртгийн болон FIFO (хэсэгчилэн бүртгэх) арга.
  • «1С:Enterprise» дээр тооллогын бүртгэлийг тухайн үлдэгдлийн өгөгдөлтэй автоматаар тулгаж бүртгэнэ. Тооллогын дүнг үндэслэн илрүүлсэн барааны илүүдэл болон дутсан барааны зарлагыг тусгана.
  • Хэрэв шаардлагагүй бол агуулахын бүртгэлийг ажиллуулахгүй хааж болно.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны бүртгэл, бүтээгдэхүүний өртгийн тооцоо

Бүтээгдэхүүний өртөг болон үйлдвэрлэлийн үйлчилгээний төлбөр тооцоог автоматаар хийнэ. Сарын турш үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүний бүртгэлийг төлөвлөсөн өртгөөр хийж, харин сарын эцэст үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний бодит өртгийг тооцно.


Цалингийн бүртгэл, хүний нөөцийн бүртгэл болон ажилтан бүрээр хийх бүртгэл

Ажилчдын бүртгэлийг үндсэн ба хавсран ажиллаж буй ажлын байр, албан тушаалаар хөтлөх бүртгэлийг оруулан ажилчдын шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийх боломжтой. Ажилчдын цалин хөлс, тэтгэмжийг бодож олгох, хоорондын төлбөр тооцоотой холбоотой бүх бүртгэлийг автоматаар хийнэ.

Татвар, шимтгэл хураамжийн төлбөр тооцоо, ХХОАТ тайлан болон нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг автоматаар гаргах боломжийг хэрэгжүүлсэн.


Сарын хаалтын гүйлгээ

Элэгдэл тооцох, валютын дахин үнэлгээ хийх, санхүүгийн үр дүнг тодорхойлох зэрэг сарын эцэст хийх тогтсон гүйлгээнүүдийг автоматжуулсан.


Санхүү, татварын тайлан

Програм дээр байгууллагын удирдлага болон зохих хяналтын байгууллагад зайлшгүй гаргаж өгөх тайлангууд (санхүү, татварын тайлан, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан зэрэг)-г бэлтгэж гаргана.

Санхүүгийн тайланд үзүүлэлтүүдийг тооцох алгоритмыг харах эсвэл нарийвчилсан дүн шинжилгээ хийхэд шаардлагатай стандарт тайлан, мэдээлэл өгөгдлийг дэлгэрэнгүй тайлбарлаж болох механизмыг хэрэгжүүлсэн.


Нягтлан бодогч болон удирдах албан тушаалтанд зориулсан үйл ажиллагааны мэдээлэл

Програм нь үлдэгдэл, дансны гүйлгээ, янз бүрийн үзүүлэлтээр хийсэн дансны бичилтээр хийх стандарт тайлангуудын гаргах боломжийг олгоно.

Үүнд:

  • Гүйлгээ баланс
  • Шатар баланс
  • Дансны гүйлгээ баланс
  • Дансны гүйлгээ
  • Дансны карт
  • Дансны дүн шинжилгээ
  • Субконто дүн шинжилгээ
  • Субконто хоорондын гүйлгээ
  • Дансны бичилт
  • Ерөнхий дэвтэр
  • Диаграмм.

«1С:Enterprise» дээр тайлангуудыг янз бүрээр тохируулах өргөн боломжтой бөгөөд ямар ч програмчлалын ур чадвар, мэргэжилгүй хэрэглэгчид бие даан өөрийн бодлого зорилтуудад нийцүүлэн тохируулж болно.

Захиалга
Бид ойрын үед тантай холбоо барих болно, та нарын бүх асуултанд хариулах болно, онлайн захиалга байрлуулна.
Жагсаалт руу буцах