Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэдэг аж ахуйн удирдлага болон бүртгэлийн цогц шийдэл.
Захиалга Асуулт асуу


«1С:Жижиг Дунд Бизнес» нь жижиг дунд бизнесийн үйл ажиллагааг удирдах болон бүртгэлийг хөтлөхөд зориулсан бэлэн цогц шийдэл юм. Програм нь бүх төрлийн дотоодын бүртгэл, дүн шинжилгээ, судалгаа болон төлөвлөгөө гаргахад шаардлагатай жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийг удирдан зохион байгуулж, зохих бүх бүртгэлийг хөтлөхөд зориулсан бэлэн цогц шийдэл юм. Тухайн шийдэл нь байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад шаардлагатай бүхий л боломжийг тухайн аж ахуйн нэгжийн удирдлага, эзэмшигчид олгохоос гадна ажилтан, ажилчдын бүтээмжийг дээшлүүлж байгууллага, компанийн үйл ажиллагаа, гүйцэтгэлийг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхэд тус болно.

Нэгдсэн мэдээллийн систем дээр харилцагчийн бааз, банк болон кассын гүйлгээ, гэрээлэгчид, ажилчид, төсвийн тооцоо, захиалга, бараа материал, бүтээгдэхүүн болон зардал, жижиглэнгийн худалдааг оролцуулан худалдаа наймааны ажлын бүртгэл, худалдааны төхөөрөмжийн холболт, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, орлого зарлага, ашиг болон алдагдал, хөрөнгө зэргийн бүртгэлийг хөтлөнө. 

Тухайн програм дээр борлуулалтын төлөвлөгөөг боловсруулан гаргах, ажилчид болон үйл ажиллагааны бусад чухал нөөцийг татах, ажлын гүйцэтгэл, бараа материалын нийлүүлэлт г.м. холбоотой хуваарь гаргаж хуваарь, төлөвлөгөөний гүйцэтгэлийг хянах боломжтой юм.
Мөнгөн хөрөнгийг оновчтой үр ашигтай удирдахад зориулан төлбөрийн календарь болон санхүүгийн төлөвлөгөө (төсөв) зохиох функционал агуулсан.

Програмыг хэд хэдэн бие даасан эсвэл бизнесийн нэг салбарын компани болон хувийн бизнес эрхлэгчид ашиглах боломжтой. Бүртгэлийг дурын валютаар хөтлөх боломжтой.

Захиалга
Бид ойрын үед тантай холбоо барих болно, та нарын бүх асуултанд хариулах болно, онлайн захиалга байрлуулна.
Жагсаалт руу буцах