Бизнесийн үйл ажиллагааг үр дүнтэй зөв удирдан зохион байгуулж, хөгжүүлэх 1С:ERP. «Монгол Даатгал» ХХК-ийн туршлага

Хэдийгээр компани нь зах зээл дээр тэргүүлэх байр суурийг эзлэх болсон ч өөрийн үйл ажиллагааг зогсоож болохгүй. Өнөөдөр, өндөр технологи, инновацийн шийдлүүд хурдацтай хөгжиж буй энэ эрин үед хэн мэргэжлийн өндөр түвшинд өөрийн үйл ажиллагааг түргэн шуурхай явуулна, тэр л хожино. Өнөөдөр тэргүүлэгч байна гэдэг нь зах зээлийн өөрчлөлтийг хамгийн түрүүнд мэдэрч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, түүнчлэн ашиг гэдэг зах зээлийн том шагналыг авахын тулд, өөрийн байр суурийг бэхжүүлэх шинэ дэвшилтэт арга, технологид бусдаас түрүүлж хөрөнгө оруулалт хийж өөрийн бизнесийн үйл ажиллагааг илүү оновчтой зохион байгуулах явдал юм. Үүний тулд компанийн дотоод үйл ажиллагаа болон зах зээлийн өөрчлөлтийг урьдчилан таамаглаж мэдрэх, түргэн шуурхай зохицох процессийг илүү хялбарчлах, мөн үйл ажиллагааны төлөвлөгөө болон бусад бизнесийн чухал зорилтуудыг шуурхай, цаг тухайд нь гүйцэтгэх боломжийг олгох бизнесийн зохистой хэрэгсэл хэрэгтэй. Эдгээр зорилтыг энэ онд өөрийн үйл ажиллагааны чухал процессуудыг автоматжуулах төслийг амжилттай хэрэгжүүлж дууссан Монголын хамгийн том даатгалын компани болох «Монгол Даатгал» тавьсан юм. Өнөөдөр тэднийг 1-д байж, үйл ажиллагаагаа өргөжүүлж хөгжүүлэх боломжийг дэлхий даяар 1 500 000 гаруй байгууллага, компанийн ашиглаж буй 1С програмын платформ дээр суурилсан автоматжуулсан 1С:ERP систем олгоно.
 
Манай хуучин системийн гол асуудал нь харилцагчийн зөв удирдлагыг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүний загвар боловсруулахад дата өгөгдлийг боловсруулалт хангалтгүй, удирдлагын дэлгэрэнгүй тайлан гаргах боломж тааруу байсанд оршино. Бидний сонгосон «1С:Enterprise» дээр суурилсан шийдэл нь энэ асуудлыг шийдэх боломжтой болгож байгаа юм. Дэлхийн олон улс оронд 1 500 000 гаруй байгууллага энэ програмыг ашигладаг ба, одоо манай компани нь өөрийн бизнесийн гол үйл ажиллагаа, мэдээллийн усргалыг дэлхийн стандартад нийцсэн удирдлагын системээр гүйцэтгэх боломжтой болсон нь том ололт мөн.
Т.Батзул
«Монгол Даатгал» гүйцэтгэх захирал

Баримт бичиг


Бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж