Орчин үеийн дистрибуцийн цогц шийдэл. борлуулалт болон агуулахыг үр ашигтай удирдах нь

19.10.2017. 10-00 цагт эхлэнэ

The Corporate Hotel & Convention Centre, Mahatma Gandhi Street, 15th khoroo, Ulaanbaatar (Схема проезда)


Хурлын хөтөлбөр:

  • Борлуулалт болон агуулахын үйл ажиллагааг автоматжуулах практик туршлага. Автоматжуулах төслийн ажлын зохион байгуулалт, онцлогууд. Монголын худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлийн компанийн төлөөлөгч нар өөрсдийн туршлагаас хуваалцана.
  • Агуулахын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх технологи аргууд, агуулахын логистикийн практик шийдлүүд. Агуулахын логистик, нийлүүлэлтийн хэлхээ сэдвээр түүний аргачлал, практик туршлагын талаар шинжээчид илтгэл тавина.
  • СMT Yukon болон 1С Trade management цогц шийдлийн давуу талууд, ОХУ-ын хамгийн эрэлт хэрэгцээ өндөртэй агуулахын удирдлагын систем, мобайл худалдааны үйл ажиллагааг автоматжуулах шинэлэг шийдэл, програмын боломж, давуу талуудыг танилцуулна.
  • Агуулахын үйл ажиллагааны инноваци арга технологи. Агуулахын аж ахуй, бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулахад ашигладаг болон ойрын ирээдүйд гарч ирэх орчин үеийн чиг хандлага, технологийн талаар танилцуулна.
  • Дистрибуци болон худалдааны салбарын мэргэжил нэгтнүүдтэйгээ логистик болон борлуулалттай холбоотой чухал сэдвээр уулзаж ярилцана.



Илтгэл тавих:

Роман Пашнин

Төслийн менежер, шинжээч-зөвлөх.


Оролцсон төслүүд:

       

Илтгэлийн сэдэв: Борлуулалтын чадварлаг баг бүрдүүлэхийн тулд худалдааны төлөөлөгч нарын үйл ажиллагааг автоматжуулах нь.

Товч тайлбар:

Өнөө үед богино хугацаанд үйл ажиллагаатай холбоотой том хэмжээний шийдвэрүүдийг гаргахыг шаардах болсон нь нууц биш билээ.
Долоо хоногоор хойшлуулах, залгах, явж очих цаг хугацаа байхгүй.
Мэдээллийг өнөөдөр дамжуулж өгсөн, шийдвэрийг яг одоо гаргах ёстой болно.
Хэзээ ч, ямар ч асуулдалд бэлэн байх ёстой.
Хэрэв танай багийханд хэрэгтэй материалууд нь байхгүй бол яах вэ?
Холоос танай зах зээлийг өөр амжилттай явж байгаа өрсөлдөгч нар эзлэхийг харах уу эсвэл өөрсдөө өөрчлөгдөх үү?
Сонголтыг та хийнэ…

Нина МосквичёваЭрхүүгийн «Нөөцийн удирдлага» www.upravlenie-zapasami.ru сайтын нөөцийн уудирдлагын Ахлаг зөвлөх.
Ложистикийн салбарт 10-с дээш жил ажилласан туршлагатай.

Оросын болон гадны улс орнуудын том компаниудтай ажиллаж байсан:

       

Илтгэлийн сэдэв: Агуулахын үйл ажиллагааны үр ашгийг өсгөх технологи.

Товч тайлбар:

Ложистик нь нийлүүлэлтийн нэг чухал гинжин хэлхээ бөгөөд түүнд үйлдвэрлэл, тээвэрлэлт, агуулах, худалдан авалт болон нөөцийн удирдлага зэрэг салбарууд багтана. Зардалын 70 хүртэлх хувийг нийлүүлэлтээр хянадаг ба эргэлтийн хөрөнгийн ихэнхи хэсгийг нөөцөд хураасан байдаг.
Нийлүүлэлтийн гинжин хэлхээг оновчтой болгосноор эргэлтийн хөрөнгө, мөнгөн урсгалын хэмжээг сайжруулж, ингэснээр компанийн эдийн засгийн ашиг болон хөрөнгөжүүлэлтийг ихэсгэх боломжтой юм. Жишээлбэл, зардалыг 1% -р бууруулахад үүссэн ашгийн өсөлт нь борлуулалтыг 10%-р ихэсгэхэд гарсан ашгийн өсөлттэй тэнцүү чанартай юм.
Ложистикийн зардалын бүтцэд маш олон үзүүлэлт, процесыг хамруулна. Харилцагчийн захиалга боловсруулалт болон нөөц нь мөн адил ложистикийн зардал болохыг мартаж болохгүй. Эдгээр нь ложистикийн зардалын ихэнхи хэсгийг бүрдүүлдэг.
Нийлүүлэлтийн гинжин хэлхээ, ложистикийн зардалыг удирдах, бууруулах үр ашгийг ихэсгэхэд, дотоодын бизнес-процесыг автоматжуулах, оновчтой болгох мөн бизнес процес бусад хоорондоо хамааралтай хэсгүүдтэй хэлэлцэх явцыг багтаасан цогц арга шаардлагатай. Худалдааны компанийн аливаа төслийн зорилго нь байгууллагын ашгийг өсгөж, эзэмшигчийн үзэл бодлын дагуу байгууллагын үнэ цэнийг ихэсгэх явдал шүү дээ.

Артём Селезнёв Мэргэшсэн төслийн менеджер PMI.
Хүнд дэд бүтцүүдийн салбарын төсөл болон төрөл бүрийн салбарын автоматжуулах төслийн шинжээч.


Төслийн удирдлагаар 15 –с дээш жилийн туршлагатай.


Дараах томоохон хэмжээний компаниудад төсөл амжилттай хэрэгжүүлж байсан:
 

Илтгэлийн сэдэв: Ирээдүйн агуулахууд: агуулахын ложистикийн салбарын МТ-ийн хөгжлийн өнөөгийн чиг хандлага.


Товч тайлбар:

Урьдчилсан мэдээ байдлаар ойрын 5 жилийн хугацаанд нийт бизнесийн 85% -с илүү хувь нь интернэтэд байрших болно. Агуулахын оператор болон ложистик компаниуд техникийн шинэ ололтуудыг нэвтрүүлж энэ чиг хандлагад шуурхай хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Энэ нь компаниудад ирээдүйд өөрийн бизнесийг хамгаалж үлдэхээс гадна харилцагч болон компанийн аль алинд нь ашигтай байх нийлүүлэлтийн гинжин хэлхээний үр ашигтай ажиллагаагаар хангахад туслах юм.
2018 онд агуулахуудын 66% орчим хувь нь технологийн хөрөнгө оруулалтын хэмжээгээ ихэсгэхээр төлөвлөж байна. Иймээс бид та бүхэнд агуулахын салбарын ирээдүйтэй шинэлэг технологуудыг танилцуулах бөгөөд эдгээр технологуудад хувийн агуулахтай, түүний үр ашигтай үйл ажиллагаанаас хамаардаг компаниуд анхаарал хандуулвал зохистой. 

Төлбөр: 

1 хүний 100 000 төг
Нэг компанийг төлөөлж 2 эсвэл түүнээс дээш хүн оролцсон тохиолдолд нэг хүний 80 000 төг болно 

төлбөрт кофе брэйк, өдрийн хоол орсон болно


Утсаар бүртгүүлэх: 7011-0175, 7000-0175 эсвэл сайтаар дамжуулж «Холбоо барих». 
Оролцох хүний тоо хязгаартай.