Харилцагчдын сэтгэгдэл

Бидэнд итгэл үзүүлж хамтран ажиллаж бидний амжилтыг хамтддаа бүтээсэн нийт харилцагчиддаа баярлалаа.

Манай компани 2016 оноос өмнө Ноён програмыг ашигладаг байсан бөгөөд тухайн програм нь ашиглахад төвөгтэй зарим нэг зүйл учир дутагдалтай санхүүгийн тайлан баланс гаргахад хэцүү байсан тул 1С Enterprise НББ программын бүтээгдэхүүнийг сонгосон юм.

Манай компани нь ЭМ ЭН ЭМ ТИ группын салбар компани гэж явдаг бөгөөд барилгын үйл ажиллагаа эрхэлдэг учир өнөөдрийн нөхцөлд харилцагчдынхаа шаардлагыг хангасан аль аль талаас нь дүн шинжилгээ хийх боломжтой санхүүгийн тайлан балансыг өдөр сараар гаргах тийм л програм хэрэгтэй болсон юм. Иймд 1С нь манай үйл ажиллагаатай холбоотой олон тооны асуудлыг шийдвэрлэх чадвартай орчин үеийн цогц шийдэл юм. Агуулахын бүртгэл, барааны эргэлтийн ил тод байдал болон компанийн мөнгөн урсгалыг удирдах, програмын үйл ажиллагааны янз бүрийн үзүүлэлтээр гаргаж болдог учраас тайлангууд нь бизнесийн гүйцэтгэлийн гол шалгуур үзүүлэлтүүдийг хянах боломжийг олгодог юм.

Мөн програм дээрээс харилцагч нарын мэдээлэл давхар шивэгдэн ордог учраас бүхэл бүтэн мэдээллийн сан байгуулах боломжтой гэж үздэг. Санхүүгийн тайлан баланс гаргах манай шалгуурт бүрэн нийцэж байгаа учраас бид бүхэн сэтгэл ханамж өндөр байдаг юм.

Иймд Вансифорус компанийн хамт олонд баярласан талархснаа илэрхийлж байна. 


Ариунболд Б.
Ариунболд Б.
Төслийн менежер, Санхүүч, нягтлан бодогч Эм Эн Эм Ти групп, Материал импекс констракшн ХХК
Манай компани нь хэд хэдэн шалтгааны улмаас худалдааны үйл ажиллагааг автоматжуулах 1C:Enterprise програмын бүтээгдэхүүнийг сонгосон юм. Нэгдүгээрт, энэ нь манай үйл ажиллагаатай холбоотой олон тооны асуудлуудыг шийдвэрлэх чадвартай орчин үеийн цогц шийдэл юм. Агуулахын бүртгэлийг хөтлөх, барааны эргэлтийн ил тод байдлыг хангах, компанийн мөнгөн урсгалыг удирдах, програмын үйл ажиллагааны янз бүрийн үзүүлэлтээр гаргаж болох тайлангууд нь бизнесийн гүйцэтгэлийн гол шалгуур үзүүлэлтүүдийг хянах боломжийг олгодог юм. 
Andrey Gudkov
Andrey Gudkov
Executive Director, SRT Mongolia
Рио Тинто Холдингс ХХК нь 1С: Enterprise програм хангамжийг толгой компанийн тайлан болон нягтлан бодох бүртгэлийг хөтлөж байна.
У. Саранзул
У. Саранзул
Нягтлан бодогч, Рио Тинто Холдингс ХХК
«1С:Enterprise 8» бааз дээр үүсгэсэн систем нь миний ажлыг ихээхэн хөнгөвчилж, би өдөр тутам хийдэг нэг хэвийн ажлаас чөлөөлөгдсөнөөр бизнесийн шинэ санаа, шинэ төсөл дээр ажиллах цаг зав сайтай болсон. Төсөл хэрэгжүүлснээр өмнө нь таамаглаж төсөөлж ч байгаагүй шинэ боломжууд компанийн өмнө нээгдсэн" гэж хэлсэн юм. Мөн энэхүү систем нь хууль тогтоомжид заасан шаардлагад нийцсэнээс гадна өөрчлөлт орох бүрд 1С-Форус компанийн мэргэжилтнүүд шуурхай шинэчилж өгдөг гэдгийг хэлэх нь чухал юм.
Г. Баяржаргал
Г. Баяржаргал
Гүйцэтгэх захирал, Ази-Фарма
Манай хуучин системийн гол асуудал нь харилцагчийн зөв удирдлагыг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүний загвар боловсруулахад дата өгөгдлийг боловсруулалт хангалтгүй, удирдлагын дэлгэрэнгүй тайлан гаргах боломж тааруу байсанд оршино. Бидний сонгосон «1С:Enterprise» дээр суурилсан шийдэл нь энэ асуудлыг шийдэх боломжтой болгож байгаа юм. Дэлхийн олон улс оронд 1 500 000 гаруй байгууллага энэ програмыг ашигладаг ба, одоо манай компани нь өөрийн бизнесийн гол үйл ажиллагаа, мэдээллийн усргалыг дэлхийн стандартад нийцсэн удирдлагын системээр гүйцэтгэх боломжтой болсон нь том ололт мөн.
Т. Батзул
Т. Батзул
Гүйцэтгэх захирал, Монгол Даатгал