2017 оны 10-р сарын 19-нд бид Дистрибуци болон FMСG секторын худалдааны компаниудад зориулсан онол практикийн бага хурлаа зохион байгууллаа

25.10.2017

Хуралд төрөл бүрийн компанийн логистик, борлуулалт, санхүүгийн мэргэжилтэн нар мөн байгууллагын удирдлагууд зэрэг 90 гаруй хүн оролцсон.

IMG_5797.JPG

Томоохон дистрибуци, худалдаа, үйлдвэрлэлийн компаниудын үйл ажиллагааг автоматжуулж байсан олон улсын туршлага бүхий шинжээчид мөн түүнчлэн Монголын томоохон дистрибуци компаниудын төлөөлөгч нар өөрсдийн компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд 1С, Yukon, Qlik–н орчин үеийн, үр ашигтай мэдээлэл технологийн шийдлийг ашигласан мөн автоматжуулалт хийсэн туршлагаасаа хуваалцаж хуралд оролцсон.

Хурлын үеэр байгууллагуудад борлуулалтын хэмжээг ихэсгэх, худалдааны багийнхаа үйл ажиллагааг цэгцлэх, агуулахын үйл ажиллагааг оновчтой болгох талаарх асуудал, арга зүйг авч хэлэлцсэн.

Хуралд оролцогчид Хольт-Винтерсын улирлын нөлөөллийг тооцсон цувааны экспоненциаль прогнозын арга, аливаа барааны зарлагыг прогнозлох, ямар барааг ямар хэмжээтэйгээр агуулахын түргэн сонгох хэсэгт байрлуулах тухай мэдэж авсан.

Хуралд оролцож, санал хүсэлтээ үлдээсэн та бүхэнд талархал илэрхийлж байна.

Цаашдын арга хэмжээндээ бид таны бизнесийг сайжруулах эрэлт хэрэгцээтэй мэдээллийг хүргэхийг зорих болно.


Галерей