Компанийн тухай

«1С Форус Монгол» - БИДНИЙ ТУХАЙ

Бид 10 жилийн турш Монголын аж ахуйн нэгжийн
бизнесийн үйл ажиллагааг автоматжуулж байна

«1С» компанийн Монгол дахь
албан ёсны төлөөлөгчийн газар юм

Нийт 13 ажилтантай үйл
ажиллагаагаа явуулж байна

«1С:Профессионал» шалгалтыг 10 ажилтан амжилттай өгч, сертификат авсан юм

«1С Форус Монгол» нь «1С» компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд 30 жилийн турш автоматжуулалт, дэмжлэг үйлчилгээ үзүүлж буй ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын хамгийн том МТ-компани болох «Форус» групп компанийн бүрэлдэхүүн компани юм. Монголд хэрэгжүүлж буй төслүүд дээр шинжээч, хөгжүүлэгч буюу нийт 50 мэргэшсэн мэргэжилтнүүд ажиллаж байна.

Бидний үйл ажиллагаа

«1С» програм хангамжийн бүтээгдэхүүнийг монгол хэл дээр нийлүүлдэг

1С, ERP, CRM, WMS зэрэг платформ дээр суурилсан байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах төслүүд хэрэгжүүлдэг

Хэрэглэгчийн сургалт: 1С програм хангамжийн чухал ач холбогдолтой сургалт, уулзалт, семинар зохион байгуулдаг

Монголд 450 гаруй компани манай шийдлүүдийг үр дүнтэй ашиглаж байна

Бид дараах үйл ажиллагаатай бизнес процессыг автоматжуулдаг

Худалдаа, борлуулалт болон түгээлт
Жижиглэнгийн худалдаа
Даатгал
Үйлдвэрлэл
Логистик
Үйлчилгээ
Нийтийн хоол, ресторан
Уул уурхайн салбар, Эрчим хүч
Барилга

Бидний түншүүд

Түүх

Монголд төлөөлөгчийн газраа нээх болсон шалтгаан

Бид үргэлж шинэ боломж, орон зайг хайж, зоригтой алхам хийдэг. ОХУ-ын 18 бүс нутагт ажилласан арвин туршлага дээр суурилан бид энэхүү шийдвэрийг гаргасан хэдий ч өөр гадны улс оронд өөрийн офис нээх нь шинэлэг, илүү хүнд сорилт байсан. Мэдээлэл технологийн салбарын хөгжил, түүний улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдолд ихээхэн анхаарч эрчимтэй хөгжүүлэх болсон нь маш ирээдүйтэй зах зээлтэй Монгол орныг сонгосон юм.
2012

Эхлэл тавигдсан

  • Улаанбаатар хотод өөрийн офисийг нээсэн.
  • «1С» компанитай түншлэлийн гэрээ байгуулсан.
2013

Хөгжлийн замнал

  • «1С-г Монголд» анх нутагшуулах шийдлүүдийг боловсруулсан.
  • Олон улсын үзэсгэлэнд анх удаа оролцсон.
  • «1С» компанийн «1С:Enterprise» платформын зохиогчийн эрхийг авсан.
  • ERP бааз дээр суурилсан анхны төслийг даатгалын томоохон «Монгол Даатгал» компани дээр эхлүүлсэн.
  • Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн болсон.
  • «1С:ЖДБ» семинар зохион байгуулсан.
2014

Шинэ оргил руу хамтдаа тэмүүлж байна

  • «1C:Localization Partner» нутагшуулах «1С» статус авсан.
  • APU компани дээр мерчендайзерийн үйл ажиллагааг автоматжуулах мобайл аппликэйшн боловсруулж, хэрэгжүүлсэн.
2015

Бид үргэлж хамтдаа хөгжиж хэрэглэгчидээ сурган хөтлөнө

  • Сургалтын төвийг нээж, «1С:НББ» анхны сургалт явуулсан.
  • Нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх “R-keeper” компанитай түншлэлийн гэрээ байгуулсан.
  • Монголд анх удаа «1С:Профессионал» мэргэшлийн сертификат авах шалгалтыг амжилттай өгсөн.
  • Анх удаа Монголын Сангийн Яам, Татварын ерөнхий газартай хамтарсан нягтлан бодогч нарт зориулсан 150 гаруй хүн оролцсон «1С» Нэгдсэн семинар зохион байгуулсан.
  • Бидний нутагшуулсан «1С:Enterprise» платформ нь Монгол улсын Сангийн яамны гэрчилгээг авч, Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн гэдгийг баталгаажуулсан.
2016

Бизнесийн түншүүдтэйгээ харилцан
ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ

  • Kaspersky Lab болон Microsoft Corp. албан ёсны түнш, мөн «1С» «1C:Regional Partner» компанийн бүс нутгийн түнш болсон.
  • Түгээлт болон худалдааны чиглэлээр «1C» хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх ЦДК (Төв Дистрибьюторын Компани)-тай хамтын ажиллагаа эхлүүлсэн (Yukon систем).
  • ICT EXPO мэдээлэл технологийн үзэсгэлэнд оролцсон.
  • MCS Group холдинг компанийн төлөөлөгчдийг Байгаль нуурын эрэг дээр манай группын зүгээс корпоратив байгууллагын харилцагчдад зориулан зохион байгуулсан семинарт урьж оролцуулсан.
2017

Анхны ойн баяраа тэмдэглэж,
ирээдүйгээ төлөвлөнө

  • «1С:Худалдааны удирдлага» програмын 11.2 шинэ хувилбарыг гаргасан.
  • Харилцагч нартаа зориулан төслийн удирдлагын анхны сургалтын зохион байгуулж явуулсан.
  • «1С: Enterprise» платформыг монгол улсад, монгол хэл дээр нутагшуулах томоохон төслийг эхлүүлсэн.
  • «Улаанбаатар Их Дэлгүүр» худалдааны төвийг автоматжуулах төсөл дууссан.
  • Агуулахын логистикийн салбарын олон улсын шинжээчдийн оролцоотой салбарын семинарыг зохион байгуулсан (арга хэмжээнд 90 гаруй оролцогчид оролцсон).
2018

Хөгжлийн шинэ чиглэл

  • ИРНИТУ - ШУТИС-ийн Орос-Монголын хамтарсан магистрын хөтөлбөрийг эхлүүлсэн.
  • Монгол Улсын Сангийн яамны НББ-ийн гэрчилгээг авсан.
  • 1C:Drive Монголд нутагшуулсан.
2019

Шинэ өндөрлөг, шинэ ялалт

  • MCS «COCA-COLA» үйлдвэр дээр хэрэгжүүлсэн «1С:ERP-ийн олон улсын анхны хэрэгжилт» төслөөр Оны шилдэг төслөөр шалгарсан.
  • ICT EXPO 2019 үзэсгэлэнд оролцсон.
  • 1С дипломын төслийн уралдаанд Вансифорус-ийн ажилтан тэргүүлсэн.
2020

Бэрхшээлийг даван туулах чадвар

  • COVID-19 цар тахлыг үр дүнтэй, алдагдалгүй даван туулсан.
  • Топлог компанийн WMS Logistic програмын шийдлийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн.
  • Монголын томоохон дистрибьютер компанид Худалдааны удирдлагыг хэрэгжүүлэх төслийг амжилттай дуусгасан.
2021

Сайжруулалт

  • ИРНИТУ-ШУТИС-ийн магистрын хөтөлбөрийн анхны төгсөлтийг гаргасан.
  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр Монголын гурван банктай холбогдох интеграцийн ажлыг хэрэгжүүлсэн.
  • Тарифын төлбөрт үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
  • 1C:Drive эхний борлуулалтыг хийсэн.
  • 1С дипломын төслийн уралдаанд Вансифорус-ийн ажилтан хоёр дахь удаа түрүүлсэн.
2022

Цаашдын хөгжил!

  • Монгол Улсын Сангийн яамны НББ-ийн гэрчилгээг дахин авсан.
  • Компанийн 10 жил!